
Хэрэв танд одоогоор судалгааны сэдвийн тодорхой санаа байхгүй бол:
1. Ямар сэдвийг судлах нь улс орон, нийгэм эсхүл тодорхой бүлэг хүмүүст ач холбогдолтой байж болох талаар удирдагч багш, ангийн хамт олон, судалгааны багийн гишүүд болон хамтран ажиллагсадтайгаа санаа солилцон хэлэлцэхийг (brainstorming) зөвлөж байна.
2. Мөн “Судалгааны ажлын I бүлгийг хэрхэн бичих вэ?” гарын авлагад танилцуулсан “Судалгааны сэдвээ нарийвчлан тодорхойлох 3 алхам” болон “Хэрэв таны судалгааны сэдэв хэтэрхий ерөнхий байвал судлаач өөрөөсөө асуух асуултууд бүхий жишиг загвар”-тай танилцсанаар судалгааны сэдвээ илүү нарийвчлан тодорхойлох арга барилыг суралцах боломжтой.
https://tethesismentor.com/digitals/908143
Судалгааны сэдвээ нарийвчлан тодорхойлж гаргаснаар судлаач өөрийн боломжит төсөв, цаг хугацаа, чадамжид тулгуурлан тухайн судалгааг амжилттай дуусгах боломжоо нэмэгдүүлдэг байна.
Судалгааны ажилд тань амжилт хүсье.



