🎓 Судалгааны ажлын I бүлэг (Introduction)-ийг хэрхэн бичих вэ? (Практик гарын авлага (PDF))
2026
Энэхүү гарын авлага нь судалгааны болон дипломын ажлын удиртгал (Introduction) бүлгийг хэрхэн оновчтой, логик дараалалтай, академик шаардлагын дагуу боловсруулах арга барил, практик зөвлөмжүүдийг багтаасан гарын авлага юм. Та удиртгал бүлгийг өөрөө бичих чадварыг бүрэн эзэмших боломжтой болно.
25,000₮
20,000₮
Татаж авах файлууд (2)
1. Судалгааны ажлын нэгдүгээр бүлгийг хэрхэн бичих вэ.pdf
1.27 MB
Research Design Canvas.pdf
410.08 KB
🎓 Судалгааны ажлын I бүлэг (Introduction)-ийг хэрхэн бичих вэ?
📘 Практик гарын авлага (PDF)
Судалгааны ажлаа эхлэхдээ хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байна уу?
Миний хувьд судалгааны ажлын хамгийн чухал бүлэг бол Introduction буюу удиртгал хэсэг гэж боддог. Учир нь энэ бүлэгт судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны асуулт, таамаглал, үндэслэл зэрэг судалгааны ажлын бүх суурь ойлголтууд тодорхойлогддог.
Гэхдээ олон судлаач оюутнууд энэхүү бүлгийг бичихдээ "Юунаас эхлэх вэ?", "Сэдвээ хэрхэн илүү оновчтой тодорхойлох вэ?", "Таамаглалаа яаж дэвшүүлэх вэ?" гэсэн ижил төстэй асуултуудтай тулгардаг.
Тиймээс би Тайвань болон Унгар улсад суралцах хугацаандаа сурсан мэдлэг, өөрийн судалгааны туршлага, мөн 2023 оноос хойш 300 гаруй судлаач оюутантай хамтран ажилласан туршлагадаа үндэслэн энэхүү практик гарын авлагыг бэлтгэсэн болно.
📚 Энэхүү гарын авлагад юу багтсан бэ?
Бүлэг 1. Судалгааны сэдвээ хэрхэн оновчтой тодорхойлох вэ?
Энэ бүлэгт дараах сэдвүүдийг тайлбарласан.
• Судалгааны сэдвээ тодорхойлох үндсэн гурван арга
• Судалгааны санаагаа хаанаас олох вэ?
• Сэдвээ хэрхэн илүү нарийвчлан тодорхойлох вэ?
• Эрдэм шинжилгээний өгүүллийг хэрхэн үр дүнтэй унших вэ?
• Судалгаагаа ерөнхийд нь төлөвлөх Research Canvas
Бүлэг 2. Судалгааны хувьсагчдын тухай ойлголт
Энэ бүлэгт:
- Үл хамаарах хувьсагч (Independent Variable)
- Хамаарах хувьсагч (Dependent Variable)
- Moderatort (Z) - Модератор (зохицуулагч хувьсагч хэмжигдэхүүн)
- Modeartor (Z) - Медиатор (зуучлагч хувьсагч) гэсэн үндсэн ойлголтуудыг энгийн байдлаар тайлбарласан.
Бүлэг 3. Судалгааны асуулт болон таамаглал
Энэ бүлгээс та:
• Судалгааны асуултаа хэрхэн боловсруулах
• Судалгааны таамаглалаа хэрхэн оновчтой дэвшүүлэх талаар суралцах болно.
Бүлэг 4. Академик бичгийн үндсэн стандарт
Энэ хэсэгт APA бичгийн стандартын талаарх хамгийн суурь ойлголтуудыг товчхон танилцуулсан.
📖 Энэхүү гарын авлага танд юугаараа туслах вэ?
Энэхүү гарын авлагыг уншсанаар та:
✔ Судалгааны сэдвээ илүү оновчтой тодорхойлох
✔ Судалгааны асуудлаа илүү ойлгомжтой томьёолох
✔ Судалгааны хувьсагчдаа ялгаж ойлгох
✔ Судалгааны асуулт болон таамаглалаа боловсруулах
✔ Introduction бүлгийн бүтэц, логикийг ойлгох
✔ Судалгааны ажлаа илүү итгэлтэйгээр эхлүүлэхэд дэмжлэг авах боломжтой.
🌱 Энэхүү гарын авлагын тухай
- Энэхүү гарын авлагын агуулга нь миний суралцах хугацаанд багш, профессоруудаасаа сурсан мэдлэг, өөрийн судалгаа, тэмдэглэл, мөн сүүлийн хэдэн жилийн хугацаанд судлаач оюутнуудтай хамтран ажиллахдаа хуримтлуулсан туршлага дээр үндэслэсэн.
- Мөн энэхүү гарын авлагад огт AI ашиглагдаагүй
- 30 хуудас материал ба Introduction бүлгийг бичиж эхлэхэд шаардлагатай үндсэн ойлголтуудыг товч бөгөөд ойлгомжтой байдлаар багтаахыг зорьсон.
👨🎓 Хэнд зориулсан бэ?
• Судалгааны арга зүйгээ илүү сайн ойлгохыг хүссэн хүн бүрт зориулагдсан.
📌 Ашиглах зөвлөмж
- Энэхүү гарын авлагыг судлаач оюутан та өөрийн судалгааны ажлаа илүү ойлгомжтой, системтэйгээр боловсруулахад тань туслах гарын авлага байдлаар ашиглах боломжтойг анхаарай.
- Мөн энэхүү гарын авлагын агуулгыг судалгааны ажилдаа ашиглах бол холбогдох эх сурвалжийг академик стандартын дагуу иш татан ашиглахыг хүсье.
- Мөн энэхүү материалыг зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглаж, бусдад зөвшөөрөлгүйгээр тараахгүй байхыг хүндэтгэлтэйгээр хүсэж байгааг минь хүлээн авна уу. Учир нь хувь судлаач миний бие энэхүү гарын авлагыг 2021 оноос хойш бага багаар эмхтгэн цэгцлэн нийтэд хүргэж бүтээл маань юм. Баярлалаа.
💙 Эцэст нь...
Хэрэв энэхүү гарын авлага таны судалгааны ажлыг арай илүү ойлгомжтой болгож, нэг ч гэсэн эргэлзээг тань тайлахад тусалж чадвал миний зорилго биелсэн гэж бодох болно.
Өдөр бүр бие биеэсээ суралцаж, хамтдаа хөгжицгөөе.
Хүндэтгэсэн,
Dr.TE (PhD, Business Administration & Management)
Founder | Thesis Mentor by Dr.TE