Судалгааны ажлаа хэрхэн эхлүүлэх болон сонгосон сэдвээ илүү нарийн тодорхойлохын тулд юуг, хэрхэн хийх хэрэгтэй вэ?
Судалгааны ажлаа эхлүүлэх болон сонгосон сэдвээ илүү нарийн тодорхойлохын тулд судлаач оюутан та дараах алхмуудыг хэрэгжүүлж болно.
- Хамгийн түрүүнд өөрийн сонирхож буй сэдвийн хүрээнд гол түлхүүр үгсийг (keywords) жагсаан бичих.
- Жагсаан бичсэн түлхүүр үгсээ Google Scholar платформыг ашиглан хайх. Google Scholar нь Монгол болон олон улсын судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээлүүдийг хайж олох боломжтой платформ юм.
- Хайлтын үр дүнд гарч ирсэн судалгааны ажлуудаас өөрийн сонирхож буй сэдэвтэй агуулгын хувьд хамгийн ойролцоо, мөн таны судалгааны ажилдаа сонгон авсан X, Y, Z хувьсагчдыг түлхүүр үг болгон агуулсан судалгааны ажлуудыг сонгон авч, боломжтой тохиолдолд бүрэн эхээр нь татаж авах.
- Сонгон авсан судалгааны ажлуудаа нэг бүрчлэн уншиж, өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэл хөтлөх.
Тэмдэглэл хөтлөхдөө юуг анхаарч ажиглах, юуг тэмдэглэх, мөн тэмдэглэл хийсний дараа судалгааны ажлаа хэрхэн үргэлжлүүлэх талаар бидний “Судалгааны ажлын I бүлгийг хэрхэн бичих вэ?” гарын авлагаас дэлгэрүүлэн унших боломжтой.
https://tethesismentor.com/digitals/908143
Судалгааны ажилд тань амжилт хүсье.