
Нийгмийн шинжлэх ухааны чиглээр сурч буй судлаач оюутнуудын хувьд:
Судалгааны сэдвээ тодорхойлоход туслах гурван үндсэн чиглэл
1. ХЭН-ийг судлах вэ?:Нийгмийн ямар нэгэн хэсэг болон бүлэг хүмүүсийн талаарх судалгааны сэдвүүд.
2. ЮУГ судлах вэ?: Ямар нэгэн тодорхой хандлага, зан араншин, онцгой шинж чанарын талаарх сэдвүүд
3. ЯМАР АСУУДАЛ эсвэл НӨХЦӨЛ БАЙДЛЫГ судлах вэ?:Ямар нэгэн асуудал болон нөхцөл байдлын талаарх сэдвүүд
Эдгээр чиглэлийн хүрээнд судалгааны сэдвийнхээ анхны санааг тодорхойлж болох бөгөөд сэдвээ хэрхэн илүү нарийвчлан тодорхойлох, судалгааны боломжит сэдвээ хэрхэн үнэлэх, ямар хүчин зүйлсийг анхаарах талаар бидний “Судалгааны ажлын I бүлгийг хэрхэн бичих вэ?” гарын авлагаас дэлгэрүүлэн танилцах боломжтой.
https://tethesismentor.com/digitals/908143
Сүүлд нь хэлэхэд, боломжтой бол төгсөлтийн болон эрдэм шинжилгээний ажлын сэдвээ өөрийн сонирхолд тулгуурлан сонгохоос гадна тухайн сэдвийг судалснаар таны ирээдүйн карьер, мэргэжлийн хөгжил болон хөдөлмөрийн зах зээл дэх үнэ цэнэд ямар хувь нэмэр оруулж болохыг мөн бодолцож үзэхийг зөвлөе.
Судалгааны ажилд тань амжилт хүсье.



