
Судалгааны ажлаа бичиж эхлэхээс өмнө бид хамгийн түрүүнд судалгааны ажлынхаа сэдвийг тодорхойлох шаардлагатай болдог.
Зарим сургуулийн хувьд тэнхимийн багш нар тухайн тэнхимээс баталсан сэдвүүдийн хүрээнд дипломын ажил бичиж буй оюутнуудад сэдэв сонгуулж, сонгосон сэдвийнхээ хүрээнд судалгааны ажлаа бичиж дуусгахыг шаарддаг.
Харин зарим сургуулийн хувьд судлаач оюутанд илүү уян хатан боломж олгож, өөрийн сонирхож буй сэдвээ сонгон судлах эрх чөлөөг өгдөг.
Миний хувьд судалгааны сэдвийн санаагаа тодорхойлох гэж буй судлаач оюутнууддаа дараах үндсэн зарчмуудыг анхаарахыг зөвлөдөг. Үүнд:
1. Судалгааны субъект буюу судалгаанд оролцогч нь ХЭН байх вэ?
Судалгааны сэдвээ тодорхойлж байх үедээ судлаач нь тухайн судалгааны зорилтот субъектууд буюу судалгаанд оролцогчдоос хэрхэн мэдээлэл цуглуулах, мөн хангалттай хэмжээний түүврийг (sample size) хамруулж чадах эсэхээ урьдчилан тооцох зайлшгүй шаардлагатай.
2. ХЭРХЭН мэдээлэл цуглуулах вэ?
Чанарын (qualitative) эсхүл тоон (quantitative) судалгааны аргын алийг нь ашиглахаа тодорхойлох.
3. Цуглуулсан мэдээллээ ЯАЖ, ХЭРХЭН боловсруулах вэ?
Статистикийн ямар аргыг (statistical approach) ашиглаж, цуглуулсан мэдээллээ боловсруулахаа тодорхойлох.
Сүүлд нь хэлэхэд, судалгааны сэдвээ өөрийн хамгийн ихээр сонирхож буй сэдвээс сонгохоос гадна тухайн сэдвийг судалснаар таны ирээдүйн карьер, мэргэжлийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл дээрх үнэ цэнэд хэрхэн нөлөөлөхийг мөн бодолцож үзэх нь зүйтэй санагддаг.
Түүнчлэн,
гэх мэт судалгааны сэдвээ тодорхойлохтой холбоотой чухал ойлголтуудыг “Судалгааны ажлын I бүлгийг хэрхэн бичих вэ?” гарын авлагаас дэлгэрүүлэн танилцах боломжтой.
https://tethesismentor.com/digitals/908143
Судалгааны ажилд тань амжилт хүсье.



