
Thesis mentor гэж хэн бэ ?
Dr. Kay Guccione-ийн бичсэнээр, дипломын ажлын ментор нь судлаач оюутантай биечлэн эсвэл цахимаар тодорхой хугацаанд хамтран ажиллаж,
"A thesis mentor is any neutral third party who is prepared to spend some focused time (face to face or online) helping you to unpick what needs to be done, how you are doing, where you are stuck and how to move forward again" by Dr Kay Guccione
Dr. Kay Guccione-ийн бичсэн тодорхойлолтын хувьд дипломын ажлын удирдагч нь хараат бус зөвлөх буюу гуравдагч мэргэжилтэн байх боломжтой гэж тодорхойлсон байна. Харин хувь судлаач миний жишээн дээр бол "thesis mentor" маань миний магистрын ажлыг удирдсан Тайвань профессор багш маань байсан. Үүнээс харахад thesis mentor буюу дипломын ажлын ментор нь гуравдагч хүн байж болохоос гадна таны судалгааны ажлын удирдагч байх боломжтой гэж харагдаж байна.
Харин Thesis Mentor by Dr. TE-ийн “Дипломын ажлын ментор хөтөлбөр” нь дараах үндсэн агуулгыг хамрах бөгөөд эдгээр чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана. Үүнд:
Энэхүү хөтөлбөр нь судлаач оюутан дипломын ажлаа төлөвлөгөөтэй, системтэй, чанартай гүйцэтгэж, хугацаанд нь амжилттай дуусгахад чиглэж байгаа болно.
Хүндэтгэсэн,
Dr. TE
PhD in Business Administration and Management
Founder | Thesis Mentor by Dr. TE
Эх сурвалж:
Судалгааны ажлаа хэрхэн эхлүүлэх болон сонгосон сэдвээ илүү нарийн тодорхойлохын тулд юуг, хэрхэн хийх хэрэгтэй вэ?Судалгааны ажлаа эхлүүлэх болон сонгосон сэдвээ илүү нарийн тодорхойлохын тулд судлаач оюутан та дараах алхмуудыг хэрэгжүүлж болно.Хамгийн түрүүнд өөрийн сонирхож буй сэдвийн хүрээнд гол түлхүүр үгсийг (keywords) жагсаан бичих. Жагсаан бичсэн түлхүүр үгсээ Google Scholar платформыг ашиглан хайх. Google Scholar нь Монгол болон олон улсын судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээлүүдийг хайж олох боломжтой платформ юм. Хайлтын үр дүнд гарч ирсэн судалгааны ажлуудаас өөрийн сонирхож буй сэдэвтэй агуулгын хувьд хамгийн ойролцоо, мөн таны судалгааны ажилдаа сонгон авсан X, Y, Z хувьсагчдыг түлхүүр үг болгон агуулсан судалгааны ажлуудыг сонгон авч, боломжтой тохиолдолд бүрэн эхээр нь татаж авах. Сонгон авсан судалгааны ажлуудаа нэг бүрчлэн уншиж, өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэл хөтлөх. Тэмдэглэл хөтлөхдөө юуг анхаарч ажиглах, юуг тэмдэглэх, мөн тэмдэглэл хийсний дараа судалгааны ажлаа хэрхэн үргэлжлүүлэх талаар бидний “Судалгааны ажлын I бүлгийг хэрхэн бичих вэ?” гарын авлагаас дэлгэрүүлэн унших боломжтой.https://tethesismentor.com/digitals/908143Судалгааны ажилд тань амжилт хүсье.

Судалгааны сэдвийг үнэлэх үзүүлэлтүүдДараах үзүүлэлтүүдээр судалгааны сэдвээ үнэлэх боломжтой. Тодруулбал:1. Сэдвийн ач холбогдол (significance)2. Шинэлэг байдал (originality)3. Судалгааг амжилттай дуусгах боломжтой эсэх (feasibility)Судлаач оюутан та судалгааны сэдвээ дээрх үзүүлэлтүүдийн хүрээнд хэрхэн нарийвчлан үнэлэх талаар бидний “Судалгааны ажлын I бүлгийг хэрхэн бичих вэ?” гарын авлагаас дэлгэрүүлэн унших боломжтой.https://tethesismentor.com/digitals/908143 Судалгааны ажилд тань амжилт хүсье.

Судалгааны сэдвээ тодорхойлоход ашиглаж болох эх сурвалжууд ба санаанууд1. Хувь хүний сонирхол 2. Мэдээлэл эсхүл ажиглалт 3. Бодит бэрхшээл, асуудлууд 4. Агшин зуур, гэнэт таны бодолд орж ирсэн санаанууд 5. Унших 6. Онолууд зэргээс санаа авч, судалгааны сэдвээ тодорхойлох боломжтой байдаг.Дээрх зургаан төрлийн эх сурвалж, санааг судалгааны сэдвээ тодорхойлоход хэрхэн ашиглаж болох талаар илүү дэлгэрэнгүй тайлбар болон жишээнүүдийг бидний “Судалгааны ажлын I бүлгийг хэрхэн бичих вэ?” гарын авлагаас уншиж танилцах боломжтой.https://tethesismentor.com/digitals/908143Мөн хэрэв танд боломжтой бол төгсөлтийн болон эрдэм шинжилгээний ажлын сэдвээ зөвхөн өөрийн сонирхолд тулгуурлан сонгохоос гадна тухайн сэдвийг судалснаар таны ирээдүйн карьер, мэргэжлийн хөгжил болон хөдөлмөрийн зах зээл дэх үнэ цэнэд ямар хувь нэмэр оруулж болохыг мөн бодолцож үзэхийг зөвлөе.Судалгааны ажилд тань амжилт хүсье.

Research Design CanvasСудалгааны ажлаа ерөнхийлөн гаргах “Canvas” загвар ("Судалгааны арга зүй болон SPSS өгөгдлийн шинжилгээ" PDF номын Хүснэгт 1.1) нь диплом болон судалгааны ажил бичихээр төлөвлөж буй оюутан, судлаач хэн бүхний ашиглах боломжтой загвар аргачлал юм. Энэхүү загвар аргачлал нь судлаач таны судлахаар зорьж буй судалгааны ажлын сэдэв дээр үндэслэн оновчтой судалгааны асуултууд, таамаглал болон судалгааны арга, техникүүдийг нарийвчлан гаргахад туслах асуултуудыг агуулсан хүснэгт юм.Уг загварыг ашигласнаар судлаач, оюутан та судалгааны ажлынхаа ерөнхий бүтэц, логик дарааллыг бүхэлд нь нэг дороос харж, судалгаагаа илүү оновчтой төлөвлөх боломжтой.Research Design Canvas-ийг та доорх линкээр татаж орж үнэгүй татаж авна уу.https://tethesismentor.com/digitals/908146🌟 Таны судалгааны ажилд нь амжилт хүсье.
