💻 Диплом хамгаалалтын бэлэн PPT template (MGL)
2026
Энэхүү PPT загварыг ашиглан дипломын ажлын үндсэн хамгаалалтын илтгэлээ агуулгын хувьд оновчтой, эмх цэгцтэй, логик дараалалтай бэлтгэх боломжтой юм. Та (1) шууд засварлан ашиглахад бэлэн Thesis Defense PPT Template, (2) тус загварыг хэрхэн ашиглахыг харуулсан бэлэн жишээ PPT-уудыг хүлээн авна.
25,000₮
15,000₮
Татаж авах файлууд (2)
Thesis defense PPT template_MGL.pptx
930.03 KB
Жишээ.pptx
950.67 KB
Dear Research Student,
Дипломын ажлаа амжилттай бичиж дуусгаад, одоо хамгаалалтын PPT илтгэлээ бэлтгэх гэж байна уу?
Судалгаа болон дипломын ажлын хамгаалалтын илтгэлийг оновчтой, эмх цэгцтэй бэлтгэхэд цаг хугацаа их шаарддаг. Тиймээс өөрийн mentee оюутнуудтайгаа ажилласан туршлагадаа үндэслэн, оюутнуудад түгээмэл тулгардаг “судалгааны ажлын хамгаалалтын илтгэлийг хэрхэн зөв зохион байгуулах вэ?” болон “Судалгааны ажлын аль хэсгүүдийг хамгаалалтын PPT-д оруулах вэ?” гэсэн асуултад практик дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү PPT загварыг бэлтгэн хүргэж байна.
Энэхүү PPT template загварын давуу тал:
- Энэхүү загварыг ашигласнаар судалгааны ажлын олон хуудас материалыг эмх цэгцтэй нэгтгэж, судалгааныхаа гол санаа, үр дүнг тодорхой, ойлгомжтой байдлаар танилцуулах боломжтой болно.
- Судалгааны ажлын бүх бүлгийг логик дараалал, нэгдсэн форматын дагуу илтгэлдээ нэгтгэхэд хялбар болно.
- Бүлэг тус бүрийн хамгийн чухал агуулгыг онцлон харуулах бэлэн бүтэцтэй учраас цаг хэмнэх болно.
- Загварыг хэрхэн ашиглах жишээ дагалдах тул илтгэлээ алхам дараатай бэлтгэхэд туслах болно.
- Өөрийн сургуулийн албан ёсны PPT загварт тохируулан засварлаж, хөрвүүлэн ашиглах боломжтой.
- Татаж аваад шууд засварлан ашиглахад бэлэн
- Нийт 30 slide бүхий өөрийн судалгааны ажилд нэмж, хасах байдлаар хөрвүүлэн ашиглах боломжтой бэлэн загварчилсан PPT.
Жишээ page 1:

Жишээ page 2:

👨🎓 Хэнд зориулсан бэ?
Судалгааны болон дипломын ажлын хамгаалалтын илтгэлээ бэлтгэж буй хүн бүрт зориулагдсан.
📌 Ашиглах зөвлөмж
- Та энэхүү PPT загварыг татаж авч, өөрийн судалгааны ажилд шууд ашиглах бүрэн боломжтой.
- Харин бусдад битгий тараан түгээгээрэй. Учир нь энэхүү загвар template болон холбогдох бүх материал нь хувь судлаач миний өөрийн маш удаан сууж хийж бэлтгэсэн, ямар нэгэн AI ашиглаагүй материалууд байдаг болно.
Судалгааны ажлын хамгаалалтад нь амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
Dr. TE
PhD in Business Administration and Management
Founder | Thesis Mentor by Dr. TE