🎓 Судалгааны ажлын V бүлэг буюу дүгнэлт (Conclusion)-ийг хэрхэн бичих вэ?

2026

Энэхүү гарын авлага нь судалгааны болон дипломын үр дүн (Conclusion) хэсгийг хэрхэн оновчтой, логик дараалалтай, академик шаардлагын дагуу боловсруулах арга барил, практик зөвлөмжүүдийг багтаасан гарын авлага юм. Та нэгдсэн дүгнэлт бүлгийг өөрөө бичих чадварыг бүрэн эзэмших боломжтой болно.

20,000

15,000

Татаж авах файлууд (2)

5. Судалгааны ажлын V бүлэг буюу дүгнэлтийг хэрхэн бичих вэ.pdf

650.04 KB

Research Design Canvas.pdf

410.08 KB

🎓 Судалгааны ажлын V бүлэг (Conclusion)-ийг хэрхэн бичих вэ?


📘 Практик гарын авлага (PDF)


Судалгааны ажлынхаа төгсгөлийн бүлэг буюу нэгдсэн дүгнэлт хэсгийг хэрхэн бичихээ мэдэхгүй байна уу?


Олон оюутан, судлаачдын хувьд судалгааны ажлын дүгнэлт хэсэг нь богино мэт харагддаг боловч үнэндээ судалгааны ажлын гол үр дүн, онолын болон практик ач холбогдол, хязгаарлагдмал байдал, цаашдын судалгаанд өгөх зөвлөмжийг нэгтгэн харуулах чухал хэсэг байдаг.


Энэ бүлэгт зөвхөн өмнөх бүлгүүдээ товч давтан бичих биш, харин судалгааны зорилго, судалгааны асуулт, таамаглал, үр дүн болон хэлэлцүүлгийг уялдуулан, судалгаанаас гарсан гол дүгнэлтийг ойлгомжтой, логик дараалалтайгаар боловсруулах шаардлагатай.


Тиймээс энэхүү практик гарын авлагыг судалгааны ажлын V бүлэг буюу нэгдсэн дүгнэлт хэсгийг илүү цэгцтэй, академик шаардлагад нийцүүлэн бичихэд туслах зорилгоор бэлтгэсэн болно.


📚 Энэхүү гарын авлагад юу багтсан бэ?


Бүлэг 17. Судалгааны ажлын нэгдсэн дүгнэлт


Энэ бүлэгт судалгааны ажлын төгсгөлийн хэсгийг хэрхэн зохион байгуулж, ямар логик дарааллаар бичих талаар үндсэн ойлголтуудыг тайлбарласан.


Тухайлбал:


  • Судалгааны ажлын нэгдсэн дүгнэлт гэж юу вэ?
  • Нэгдсэн дүгнэлт нь судалгааны ажлын бусад бүлгүүдтэй хэрхэн холбогдох вэ?
  • Судалгааны гол үр дүнг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
  • Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг хэрхэн товч тусгах вэ?
  • Судалгааны үр дүнгийн практик хэрэглээг хэрхэн тайлбарлах вэ?
  • Судалгааны ажлын хязгаарлагдмал байдлыг хэрхэн бичих вэ?
  • Цаашдын судалгаанд өгөх зөвлөмжийг хэрхэн боловсруулах вэ?
  • Нэгдсэн дүгнэлтийг академик найруулгатай, логик бүтэцтэй бичих аргачлал


📖 Энэхүү гарын авлага танд юугаараа туслах вэ?


Энэхүү гарын авлагыг уншсанаар та:


 ✔Судалгааны ажлын нэгдсэн дүгнэлтийн зорилго, үүргийг ойлгох

✔ Дүгнэлт хэсгийг зөв бүтэцтэй бичих үндсэн логикийг мэдэх

✔ Судалгааны үр дүн, хэлэлцүүлэг болон дүгнэлтийн уялдааг ойлгох

✔ Research discussion буюу судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг товч нэгтгэх

✔ Research conclusion буюу судалгааны ажлын нэгдсэн дүгнэлтийг боловсруулах

✔ Practical application буюу судалгааны үр дүнгийн практик хэрэглээг тайлбарлах

✔ Research limitation буюу судалгааны ажлын хязгаарлагдмал байдлыг зөв илэрхийлэх

✔ Research recommendation for future studies буюу цаашдын судалгаанд өгөх зөвлөмжийг боловсруулах боломжтой.


🌱 Энэхүү гарын авлагын тухай


Энэхүү гарын авлага нь судалгааны ажлын V бүлэг буюу нэгдсэн дүгнэлт хэсгийг бичихэд шаардлагатай үндсэн ойлголт, бүтэц, бичих дараалал, нэр томьёо болон академик найруулгын логикийг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлахыг зорьсон.


  • Гарын авлагад судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг, нэгдсэн дүгнэлт, практик хэрэглээ, хязгаарлагдмал байдал болон цаашдын судалгаанд өгөх зөвлөмж зэрэг дүгнэлт хэсэгт зайлшгүй тусгах шаардлагатай ойлголтуудыг багтаасан болно.
  • Мөн ямар нэгэн AI огт ашигдлагдаагүй болно
  • Гарын авлагын агуулга нь нийт 7 хуудас болно.


👨‍🎓 Хэнд зориулсан бэ?


  •  Судалгааны ажлаа үр дүн хэсгийг оновчтой зөв бичиж дуусгахыг хүссэн хүн бүрт зориулагдсан


📌 Ашиглах зөвлөмж


  • Энэхүү гарын авлагыг судлаач оюутан та судалгааны ажлынхаа V бүлэг буюу нэгдсэн дүгнэлт хэсгийг илүү ойлгомжтой, системтэйгээр боловсруулахад туслах нэмэлт материал болгон ашиглах боломжтой.
  • Мөн энэхүү гарын авлагын агуулгыг судалгааны ажилдаа ашиглах бол холбогдох эх сурвалжийг академик стандартын дагуу иш татан ашиглахыг хүсье.
  • Мөн энэхүү материалыг зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглаж, бусдад зөвшөөрөлгүйгээр тараахгүй байхыг хүндэтгэлтэйгээр хүсэж байгааг минь хүлээн авна уу. Учир нь хувь судлаач миний бие энэхүү гарын авлагыг 2021 оноос хойш бага багаар эмхтгэн цэгцлэн нийтэд хүргэж бүтээл маань юм. Баярлалаа.


💙 Эцэст нь..


Хэрэв энэхүү гарын авлага таны судалгааны ажлын нэгдсэн дүгнэлт хэсгийг илүү ойлгомжтой, цэгцтэй, академик үндэслэлтэй бичихэд тань бага ч гэсэн дэмжлэг болж чадвал энэхүү материалын зорилго биелж байна гэж үзэх болно.


Өдөр бүр бие биеэсээ суралцаж, хамтдаа хөгжицгөөе.


Хүндэтгэсэн,


Dr.TE (PhD, Business Administration & Management)


Founder | Thesis Mentor by Dr.TE