🎓 Судалгааны ажлын III бүлэг буюу арга зүйг хэрхэн бичих вэ?
2026
Энэхүү гарын авлага нь судалгааны болон дипломын ажлын арга зүй (Research Methodology) хэсгийг хэрхэн оновчтой, логик дараалалтай, академик шаардлагын дагуу боловсруулах арга барил, практик зөвлөмжүүдийг багтаасан гарын авлага юм. Та арга зүйн бүлгийг өөрөө бичих чадварыг бүрэн эзэмших боломжтой.
35,000₮
30,000₮
Татаж авах файлууд (2)
3. Судалгааны ажлын III бүлэг буюу арга зүйг хэрхэн бичих вэ.pdf
2.05 MB
Research Design Canvas.pdf
410.08 KB
🎓 Судалгааны ажлын III бүлэг (Research Methodology)-ийг хэрхэн бичих вэ?
📘 Практик гарын авлага (PDF)
Судалгааны ажлынхаа арга зүйн хэсгийг бичихдээ ямар судалгааны дизайн сонгох, түүврээ хэрхэн тодорхойлох, хувьсагчдаа ямар хэмжүүрээр хэмжих, мөн цуглуулсан өгөгдөлдөө ямар статистикийн шинжилгээ ашиглахаа мэдэхгүй байна уу?
Олон оюутан, судлаачдын хувьд судалгааны арга зүйн хэсэг нь хамгийн их эргэлзээ төрүүлдэг бүлгүүдийн нэг байдаг. Учир нь энэ хэсэгт зөвхөн “ямар арга зүй ашигласан”-аа бичихээс гадна судалгааны зорилго, асуулт, таамаглалтай нийцсэн судалгааны дизайн, түүврийн сонголт, хэмжилтийн арга, санал асуулгын бүтэц болон статистикийн шинжилгээний үндэслэлээ тодорхой тайлбарлах шаардлагатай байдаг.
Тиймээс энэхүү 69 хуудас бүхий практик гарын авлагыг судалгааны дизайн, чанарын болон тоон судалгаа, түүврийн сонголт, хувьсагчийн хэмжилт, хэмжилтийн түвшин, санал асуулгын бүтэц болон өгөгдөлд тохирох статистикийн шинжилгээ сонгох үндсэн ойлголтуудыг энгийн, ойлгомжтой байдлаар нэгтгэх зорилгоор бэлтгэсэн болно.
📚 Энэхүү гарын авлагад юу багтсан бэ?
Бүлэг 7. Судалгааны дизайн
Энэ бүлэгт судалгааг хэрхэн төлөвлөж, зохион байгуулахтай холбоотой үндсэн ойлголтуудыг авч үзнэ.
• Судалгааны дизайн гэж юу вэ?
• Чанарын болон тоон судалгааны ялгаа
• Судалгааны зорилго, асуулт, таамаглалтай нийцсэн арга зүйг сонгох нь
• Судалгааны түүвэр гэж юу вэ?
• Түүврээ сонгох үндсэн процесс
• Түүврийн сонголт нь судалгааны үр дүнд хэрхэн нөлөөлөх вэ?
Бүлэг 8. Хувьсагчдыг хэмжих хэмжүүр болон хэмжилт
Энэ бүлэгт хувьсагчдыг хэрхэн хэмжих, хэмжилтийн түвшингүүдийг хэрхэн ойлгох, мөн өгөгдлөө тохирсон статистикийн шинжилгээг хэрхэн сонгох талаар тайлбарласан болно.
• Хэмжилтийн онцлог шинж чанарууд
• Хэмжигдэхүүний түвшингүүд
• Хэмжилтийн суурь хэмжээсүүд
• Харьцуулах хэмжилтийн аргууд
• Үл харьцуулах хэмжилтийн аргууд
• Санал асуулга болон судалгааны маягтын загвар, дизайн
• Хувьсагч хэмжигдэхүүнүүдийг хэмжих оновчтой хэмжүүр сонгох процесс
• Цуглуулсан өгөгдөлд тохирох статистикийн шинжилгээг сонгох процесс
📖 Энэхүү гарын авлага танд юугаараа туслах вэ?
Энэхүү гарын авлагыг уншсанаар та:
✔ Судалгааны дизайны үндсэн ойлголтыг цэгцтэй ойлгох
✔ Чанарын болон тоон судалгааны ялгааг таних
✔ Судалгааны зорилгодоо тохирсон арга зүйн сонголт хийхэд чиглэл авах
✔ Судалгааны түүвэр болон түүвэр сонгох процессын талаар ойлголттой болох
✔ Хувьсагчдыг хэмжих хэмжүүр, хэмжилтийн түвшингүүдийг ялгаж ойлгох
✔ Санал асуулга болон судалгааны маягт боловсруулахдаа анхаарах зүйлсийг мэдэх
✔ Өгөгдлийн төрөл болон статистикийн шинжилгээний аргын уялдааг ойлгох
✔ Цуглуулсан өгөгдөлдөө тохирох шинжилгээний аргыг сонгох суурь логикийг ойлгох боломжтой.✔ Судалгааны дизайны үндсэн ойлголтыг цэгцтэй ойлгох
✔ Чанарын болон тоон судалгааны ялгааг таних
✔ Судалгааны зорилгодоо тохирсон арга зүйн сонголт хийхэд чиглэл авах
✔ Судалгааны түүвэр болон түүвэр сонгох процессын талаар ойлголттой болох
✔ Хувьсагчдыг хэмжих хэмжүүр, хэмжилтийн түвшингүүдийг ялгаж ойлгох
✔ Санал асуулга болон судалгааны маягт боловсруулахдаа анхаарах зүйлсийг мэдэх
✔ Өгөгдлийн төрөл болон статистикийн шинжилгээний аргын уялдааг ойлгох
✔ Цуглуулсан өгөгдөлдөө тохирох шинжилгээний аргыг сонгох суурь логикийг ойлгох боломжтой.
🌱 Энэхүү гарын авлагын тухай
- Гарын авлагын агуулга нь нийт 69 хуудас бөгөөд судалгааны арга зүйн хэсэгт түгээмэл хэрэглэгддэг нэр томьёо, ойлголт, аргачлалуудыг аль болох энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарласан болно.
- Мөн ямар нэгэн AI огт ашигдлагдаагүй болно
👨🎓 Хэнд зориулсан бэ?
- Судалгааны ажлын арга зүйн хэсгээ бичиж эхлэх гэж буй оюутнуудад
- Судалгааны дизайн, түүвэр, хэмжилтийн талаар суурь ойлголт авахыг хүссэн хүн бүрт
- Санал асуулга болон судалгааны маягт боловсруулах шаардлагатай хүмүүст
- Цуглуулсан өгөгдөлдөө тохирох статистикийн шинжилгээ сонгох үндсэн логикийг ойлгохыг хүссэн хүн бүрт зориулагдсан.
📌 Ашиглах зөвлөмж
- Энэхүү гарын авлагыг судлаач оюутан та өөрийн судалгааны дизайн, түүврийн сонголт, хэмжилтийн арга болон статистикийн шинжилгээний төлөвлөлтөө илүү ойлгомжтой болгоход туслах нэмэлт материал болгон ашиглах боломжтой.
- Мөн энэхүү гарын авлагын агуулгыг судалгааны ажилдаа ашиглах бол холбогдох эх сурвалжийг академик стандартын дагуу иш татан ашиглахыг хүсье.
- Мөн энэхүү материалыг зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглаж, бусдад зөвшөөрөлгүйгээр тараахгүй байхыг хүндэтгэлтэйгээр хүсэж байгааг минь хүлээн авна уу. Учир нь хувь судлаач миний бие энэхүү гарын авлагыг 2021 оноос хойш бага багаар эмхтгэн цэгцлэн нийтэд хүргэж бүтээл маань юм. Баярлалаа.
💙 Эцэст нь..
Хэрэв энэхүү гарын авлага таны судалгааны дизайн, хэмжилт болон өгөгдлийн шинжилгээний сонголтыг илүү ойлгомжтой болгож, судалгааны ажлаа системтэй төлөвлөхөд тань бага ч гэсэн дэмжлэг болж чадвал энэхүү материалын зорилго биелж байна гэж үзэх болно.
Өдөр бүр бие биеэсээ суралцаж, хамтдаа хөгжицгөөе.
Хүндэтгэсэн,
Dr.TE (PhD, Business Administration & Management)
Founder | Thesis Mentor by Dr.TE