🎓 Судалгааны ажлын II бүлэг буюу онолын хэсгийг хэрхэн бичих вэ?
2026
Энэхүү гарын авлага нь судалгааны болон дипломын ажлын онолын (Literature review) хэсгийг хэрхэн оновчтой, логик дараалалтай, академик шаардлагын дагуу боловсруулах арга барил, практик зөвлөмжүүдийг багтаасан гарын авлага юм.Та онолы хэсгийг өөрөө бичих чадварыг бүрэн эзэмших боломжтой болно.
35,000₮
30,000₮
Татаж авах файлууд (3)
2. Судлагдсан байдал буюу онолын хэсгийг хэрхэн бичих вэ.docx.pdf
623.96 KB
Research Design Canvas.pdf
410.08 KB
2. Судлагдсан байдал буюу онолын хэсгийг хэрхэн бичих вэ.pdf
745.89 KB
🎓 Судалгааны ажлын II бүлэг (Literature Review)-ийг хэрхэн бичих вэ?
📘 Практик гарын авлага (PDF)
Судалгааны ажлынхаа онолын хэсгийг бичихдээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?
Олон оюутан, судлаачдын хувьд судалгааны ажлын II бүлэг буюу судлагдсан байдал, онолын хэсэг нь хамгийн төвөгтэй санагддаг. Учир нь энэ бүлэгт зөвхөн ном, өгүүлэл, эх сурвалжуудыг жагсаах биш, харин тухайн сэдвийн хүрээнд өмнө нь хийгдсэн судалгаануудыг ойлгож, харьцуулж, дүгнэж, өөрийн судалгааны үндэслэлийг шинжлэх ухааны хувьд тодорхой болгох шаардлагатай байдаг.
“Онолын хэсгийг юунаас эхлэх вэ?”, “Ямар эх сурвалж ашиглах вэ?”, “Research gap буюу судлагдаагүй асуудлыг хэрхэн тодорхойлох вэ?”, “Эх сурвалжаа хэрхэн үнэлэх вэ?”, “Таамаглалаа яаж зөв дэвшүүлэх вэ?” гэсэн асуултууд судалгааны ажил бичиж буй олон хүнд тулгардаг.
Тиймээс энэхүү практик гарын авлагыг судалгааны ажлын II бүлгийг илүү ойлгомжтой, системтэй, академик шаардлагад нийцүүлэн бичиж эхлэхэд тань туслах зорилгоор бэлтгэсэн болно.
📚 Энэхүү гарын авлагад юу багтсан бэ?
Бүлэг 1. Судлагдсан байдал буюу онолын хэсгийн тухай үндсэн ойлголт
Энэ бүлэгт дараах сэдвүүдийг тайлбарласан.
• Судлагдсан байдал буюу онолын хэсэг гэж юу вэ?
• Яагаад судалгааны ажилд онолын хэсэг заавал байх ёстой вэ?
• Онолын хэсэг нь судалгааны ажлын бусад бүлгүүдтэй хэрхэн холбогддог вэ?
• Судлаач онолын хэсгээр дамжуулан юуг харуулах ёстой вэ?
Бүлэг 2. Онолын хэсгийг бичиж эхлэхийн өмнөх бэлтгэл
Энэ бүлгээс та онолын хэсгээ бичиж эхлэхээс өмнө өөрөөсөө асуух шаардлагатай гол асуултууд болон анхаарах зүйлсийг мэдэж авна. Жишээ нь:
• Миний судалгааны гол асуудал юу вэ?
• Миний судалгааны сэдэв өмнө нь хэрхэн судлагдсан бэ?
• Аль онол, үзэл баримтлал миний судалгаанд хамаарах вэ?
• Судалгааны ямар хоосон орон зай буюу research gap байна вэ?
• Миний судалгаа өмнөх судалгаануудаас юугаараа ялгарах вэ?
Бүлэг 3. Онолын хэсгийн зорилго, бичих зарчим ба зохион байгуулалт
Энэ хэсэгт онолын хэсгийг зөв бүтэцтэй, логик дараалалтай бичих үндсэн зарчмуудыг тайлбарласан.
• Онолын хэсгийн гол зорилго
• Онолын хэсгийг бичих академик зарчим
• Агуулгыг хэрхэн ангилж, зохион байгуулах вэ?
• Ерөнхийөөс нарийвчилсан бүтэц рүү хэрхэн шилжих вэ?
• Судалгааны сэдэв, хувьсагч, онол, өмнөх судалгаануудыг хэрхэн уялдуулах вэ?
Бүлэг 4. Эх сурвалж, баримт мэдээллийг үнэлэх аргачлал
Судалгааны ажилд ашиглах эх сурвалж бүр адил түвшний найдвартай байдаггүй. Тиймээс энэ хэсэгт судлаач эх сурвалжаа хэрхэн шүүмжлэлтэйгээр үнэлэх талаар авч үзсэн болно.
Бүлэг 5. Synthesis Matrix буюу судалгааны эх сурвалжуудыг нэгтгэн дүгнэх арга
Онолын хэсгийг бичихэд зөвхөн унших хангалтгүй. Харин уншсан эх сурвалжуудаа харьцуулж, нэгтгэж, гол санааг системтэйгээр боловсруулах шаардлагатай. Тйимээс энэ бүлгээс та:
• Synthesis Matrix гэж юу болох
• Эрдэм шинжилгээний өгүүллүүдийн гол санааг хэрхэн харьцуулах
• Судалгааны арга зүй, үр дүн, хязгаарлалт, судлагдаагүй асуудлыг хэрхэн ялгах
• Олон эх сурвалжийг нэг логик бүтэцтэй текст болгон боловсруулах талаар ойлголт авна.
Бүлэг 6. Research Gap буюу судлагдаагүй асуудлыг тодорхойлох нь
Судалгааны ажлын үнэ цэнэ нь өмнө нь бүрэн шийдэгдээгүй, хангалттай судлагдаагүй, эсвэл шинэ өнцгөөс авч үзэх шаардлагатай асуудлыг тодорхойлж чадсанаар илэрдэг.
Энэ бүлэгт:
• Research gap гэж юу вэ?
• Судлагдаагүй асуудал болон судлагдаагүй өнцгийг хэрхэн илрүүлэх вэ?
• Өмнөх судалгаануудын хязгаарлалтаас өөрийн судалгааны үндэслэлийг хэрхэн гаргах вэ?
• Research gap-ийг онолын хэсэгт хэрхэн зөв томьёолох вэ? гэсэн асуудлуудыг авч үзсэн.
Бүлэг 7. Судалгааны таамаглал дэвшүүлэх зарчмууд
Онолын хэсэг нь зөвхөн өмнөх судалгааг тайлбарлаад дуусахгүй. Харин тухайн онол, судалгааны үр дүнд үндэслэн өөрийн судалгааны таамаглалыг боловсруулах үндэс болдог.
Энэ хэсэгт дараах ойлголтуудыг тайлбарласан.
• Судалгааны таамаглал гэж юу вэ?
• Тэг таамаглал буюу Null Hypothesis
• Чиглэл заагаагүй таамаглал буюу Nondirectional Hypothesis
• Чиглэл нь тодорхой таамаглал буюу Directional Hypothesis
• Таамаглалыг онол болон өмнөх судалгаанд үндэслэн хэрхэн боловсруулах вэ?
📖 Энэхүү гарын авлага танд юугаараа туслах вэ?
Энэхүү гарын авлагыг уншсанаар та:
✔ Судалгааны ажлын II бүлгийн зорилго, бүтэц, логикийг ойлгох
✔ Онолын хэсгийг юунаас эхэлж бичихээ тодорхой болгох
✔ Судалгааны сэдэвтэй холбоотой гол онол, ойлголт, хувьсагчдыг ялгаж сурах
✔ Найдвартай эх сурвалжийг сонгох, үнэлэх аргачлалтай болох
✔ Эрдэм шинжилгээний өгүүллийг илүү үр дүнтэй уншиж, тэмдэглэл хийх
✔ Судалгааны эх сурвалжуудыг харьцуулж, нэгтгэн дүгнэх
✔ Research gap буюу судлагдаагүй асуудлыг тодорхойлох
✔ Судалгааны таамаглалыг онолын үндэслэлтэйгээр боловсруулах
✔ Онолын хэсгээ илүү академик, системтэй, логик дараалалтай бичиж эхлэх боломжтой.
🌱 Энэхүү гарын авлагын тухай
- Энэхүү гарын авлага нь судалгааны ажлын II бүлэг буюу судлагдсан байдал, онолын хэсгийг бичихэд шаардлагатай суурь ойлголт, бичих зарчим, эх сурвалж үнэлэх аргачлал, судалгааны таамаглал боловсруулах логикийг товч, ойлгомжтой байдлаар нэгтгэхийг зорьсон.
- Мөн ямар нэгэн AI огт ашигдлагдаагүй болно
👨🎓 Хэнд зориулсан бэ?
- Судалгааны таамаглалаа онолын үндэслэлтэй боловсруулахыг хүссэн хүн бүрт зориулагдсан.
📌 Ашиглах зөвлөмж
- Энэхүү гарын авлагыг судлаач оюутан та өөрийн судалгааны ажлаа илүү ойлгомжтой, системтэйгээр боловсруулахад тань туслах гарын авлага байдлаар ашиглах боломжтойг анхаарай.
- Мөн энэхүү гарын авлагын агуулгыг судалгааны ажилдаа ашиглах бол холбогдох эх сурвалжийг академик стандартын дагуу иш татан ашиглахыг хүсье.
- Мөн энэхүү материалыг зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглаж, бусдад зөвшөөрөлгүйгээр тараахгүй байхыг хүндэтгэлтэйгээр хүсэж байгааг минь хүлээн авна уу. Учир нь хувь судлаач миний бие энэхүү гарын авлагыг 2021 оноос хойш бага багаар эмхтгэн цэгцлэн нийтэд хүргэж бүтээл маань юм. Баярлалаа.
💙 Эцэст нь..
Хэрэв энэхүү гарын авлага таны судалгааны ажлын II бүлгийг илүү ойлгомжтой, цэгцтэй, академик үндэслэлтэй бичихэд тусалж чадвал энэхүү бүтээгдэхүүний зорилго биелж байна гэж үзэх болно.
Өдөр бүр бие биеэсээ суралцаж, хамтдаа хөгжицгөөе.
Хүндэтгэсэн,
Dr.TE (PhD, Business Administration & Management)
Founder | Thesis Mentor by Dr.TE