Research Design Canvas

2026

Энэхүү "Research Design Canvas" нь судалгааны ажлын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлж, хоорондын уялдаа холбоог нь системтэйгээр төлөвлөхөд туслах практик хэрэгсэл юм.

-1

Татаж авах файлууд (2)

Canvas загвар.pdf

410.08 KB

Research Design Canvas.pdf

410.08 KB

Research Design Canvas


Судалгааны ажлаа ерөнхийлөн гаргах “Canvas” загвар ("Судалгааны арга зүй болон SPSS өгөгдлийн шинжилгээ" PDF номын Хүснэгт 1.1)  нь диплом болон судалгааны ажил бичихээр төлөвлөж буй оюутан, судлаач хэн бүхний ашиглах боломжтой загвар аргачлал юм.

 

Энэхүү загвар аргачлал нь судлаач таны судлахаар зорьж буй судалгааны ажлын сэдэв дээр үндэслэн оновчтой судалгааны асуултууд, таамаглал болон судалгааны арга, техникүүдийг нарийвчлан гаргахад туслах асуултуудыг агуулсан хүснэгт юм.


Эл загвар хүснэгтийг ашигласнаар судлаач өөрийн удирдан хийж гүйцэтгэх судалгааны ажлын ач холбогдол, онолын үндэслэлтэй эсэхийг үнэлэх боломжтой болдог.


Мөн энэхүү загвар аргачлал нь судлаач танд судалгааны ажлаа амжилттай удирдаж гүйцэтгэхэд хөтөч байдлаар ашиглагдах бөгөөд та судалгааны ажлын ерөнхий загвар бүтцээ энэхүү “Сanvas” хүснэгтэд нэгтгэн харах боломжтой.


Уг загварыг ашигласнаар судлаач, оюутан та судалгааны ажлынхаа ерөнхий бүтэц, логик дарааллыг бүхэлд нь нэг дороос харж, судалгаагаа илүү оновчтой төлөвлөх боломжтой.



Research Design Canvas загварыг ашиглах тайлбар

Хүснэгт 1.1-т харуулсан Research Design Canvas загварыг ашиглан судлаач оюутан та холбогдох асуултуудад хариулах замаар өөрийн судалгааны ажлын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг алхам дараалалтайгаар тодорхойлох боломжтой болно.

Загварт тусгасан бүрэлдэхүүн хэсэг бүрийн асуултад нэг бүрчлэн хариулснаар таны судалгааны ажлын ерөнхий зураглал илүү цэгцтэй болж, бичих үйл явц илүү ойлгомжтой, хурдан, хялбар болно.


Research Design Canvas загварыг ашиглах дараалал

·      Судалгааны ажлын сэдэв, зорилго, асуултууд (research questions)-ыг урьдчилан бичнэ.

·      Мөн бүрэлдэхүүн хэсэг бүрийн асуултад товч бөгөөд тодорхой хариулна.

·      Хариултуудын хоорондын логик уялдаа, давхардал, зөрчлийг шалгана.

·      Canvas загвар дээрх хариултаа судалгааны ажлын бүлгүүдэд шилжүүлэн боловсруулна.


Research Design Canvas загварыг ашиглахдаа анхаарах зүйл

·      Research Design Canvas нь судалгааны ажлын эцсийн бичвэр бус бөгөөд судалгааны ажлын ерөнхий зураглал гаргах хэрэгсэл гэж ойлгож ашиглах нь зүйтэй.

·      Research Design Canvas загварын бүрэлдэхүүн хэсэг тус бүрт өгсөн таны хариулт таны судалгааны ажлын сэдэв, зорилго, арга зүйтэй уялдсан байх шаардлагатайг анхаарч боловсруулах нь зүйтэй.

·      Мөн таны судалгааны ажлын онол хэсэг, арга зүй, үр дүнгийн хэсгүүд хоорондоо нягт уялдаатай байх ёстой тул Research Design Canvas загварын бүрэлдэхүүн хэсэгт тус бүрт өгч буй хариултуудынхаа уялдаа холбоог тодорхой хэмжээнд анхаарч боловсруулах нь зүйтэй.

Research Design Canvas загварыг ҮНЭГҮЙ татаж авах линк / QR code

https://drive.google.com/drive/folders/1NOl0MKNDTBDjhFErObZb-0Iw60ElwYH4?usp=sharing


Энэхүү загварыг татан авч, хэвлээд шууд ашиглах боломжтойгоор бэлтгэн оруулсан болно.


🌟 Таны судалгааны ажилд чин сэтгэлээсээ амжилт хүсье.


📞 Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх сувгуудаар бидэнтэй холбогдоно уу.

📧 Email: tethesismentor@gmail.com

🌐 Website: tethesismentor.com

📘 Facebook: https://www.facebook.com/ThesisMenterbyDr.TE


Dr.TE

PhD, Business Administration & Management

Founder | Thesis Mentor by Dr.TE