КонтентДижиталМиний контент
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт
  • Контентууд
  • Нийтлэл
© 2026 Онлайн худалдааг хөгжүүлэгчZochil платформ.

Судалгааны ажилд ашиглах баталгаажсан хэмжүүрийг хэрхэн хайж олох, сонгох, орчуулах вэ?

2026

·

Энэхүү хичээлээр судлаач оюутан та судалгааны ажлын асуулгад ашиглах баталгаажсан хэмжүүр буюу scale-ийг хэрхэн хайж олох, сонгох, зөвшөөрөл авах, орчуулах, найдвартай байдлыг шалгах аргачлалуудтай танилцах болно.

30,000₮

25,000₮

Dear Research Student,


Энэ удаагийн сургалтын контентоор бид судалгааны ажилдаа ашиглах баталгаажсан хэмжүүр буюу өмнөх судалгаануудаар хэрэглэгдэж, шалгагдсан асуулгын багц асуултуудыг хэрхэн хайж олох, зөв сонгох, эх сурвалжийг шалгах, шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл авах, орчуулах, мөн найдвартай байдлыг үнэлэх аргачлалтай танилцах болно.


Яагаад баталгаажсан хэмжүүрийг зөв сонгох нь чухал вэ?


Судалгааны ажилд ашиглаж буй хэмжүүр буюу асуулгын багц асуултууд нь таны судалгааны өгөгдлийн чанар, шинжилгээний үр дүн, дүгнэлтийн үндэслэлд шууд нөлөөлдөг. Тиймээс бид ямар хэмжүүрээрээ хувьсагчаа хэмжиж, өгөгдлөө цуглуулах нь маш чухал байдаг байна.


Хэрэв судлаач оюутан та өмнөх судалгаануудаар шалгагдаж, баталгаажаагүй асуултуудыг өөрөө зохиох, эсвэл AI ашиглан шууд асуулга үүсгэн ашиглахсан тохиолдолд тухайн хувьсагчийг хэмжиж буй асуултуудын дотоод нийцэл, найдвартай байдал, болон хэмжилтийн чанар хангалтгүй байх эрсдэл өндөр магадлалтай юм.


Тиймээс судалгааны ажилдаа өмнөх судалгаануудаар хэрэглэгдэж, онолын үндэслэлтэйгээр боловсруулагдсан, найдвартай болон хүчин төгөлдөр хэмжүүрийг ашиглах нь илүү зохистой гэж зөвлөдөг байна.


Хэрэв судлаач оюутан та өөрөө асуулга зохиож судалгааны ажилдаа хэрэглэж байгаа бол:

Хэрэв судлаач оюутан та өөрийн судалгааны асуулгыг шинээр зохиож, өгөгдөл цуглуулж байгаа бол тухайн асуултууд тухайн хувьсагчийг үнэхээр зөв хэмжиж байгаа эсэхийг нэмэлтээр шалгах шаардлагатай. Тодруулбал, хэмжүүрийн найдвартай болон хүчин төгөлдөр байдлыг шалгах статистик шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэх нь зүйтэй юм.


Энэхүү хичээлээр та юу сурах вэ?

Энэхүү хичээлийг судалснаар та:

  • Судалгааны хувьсагчдаа тохирох баталгаажсан хэмжүүрийг хэрхэн хайж олох;
  • Тухайн хэмжүүр таны судалгааны сэдэв, хувьсагч, судалгааны зорилгод тохирч байгаа эсэхийг хэрхэн үнэлэх;
  • Англи хэл дээрх хэмжүүрийг Монгол хэл рүү хэрхэн зөв орчуулах,
  • Орчуулсан хэмжүүрийн найдвартай байдлыг өөрийн өгөгдөл дээр хэрхэн шалгах аргачлалуудтай танилцах болно.


📚 Танд хүргэгдэх сургалтын материалууд

  1. 📄 Монгол хэл дээр бэлтгэсэн PDF гарын авлага: Судалгааны ажилд ашиглах баталгаажсан хэмжүүрийг хэрхэн хайж олох, сонгох, эх сурвалжийг шалгах, зөвшөөрөл авах, орчуулах, мөн найдвартай байдлыг үнэлэх аргачлалыг тайлбарласан PDF гарын авлага.
  2. 📝 APA форматын дагуу үр дүн тайлагнах template: APA форматын дагуу судалгааны ажлын асуулгын бүтцийг судалгааны ажилдаа тайлагнах загвар буюу template.
  3. 🎥 YouTube видео хичээл: Судалгааны ажилдаа ашиглаж болох баталгаажсан хэмжүүрүүдийг хайж олох боломжтой эх сурвалжууд, хайлтын арга, сонголтын шалгуур болон анхаарах зүйлсийг тайлбарласан видео зааварчилгаа.


⏳ Материал ашиглах хугацаа

Дээрх PDF материал болон видео хичээл нь таны Google Drive дээр 30 хоногийн хугацаатайгаар хуваалцан байршина. Та энэ хугацаанд материалыг уншиж судлах, тэмдэглэл хийх, мөн өөрийн судалгааны ажилдаа ашиглах бүрэн боломжтой.

Хэрэв танд сургалтын PDF материал болон видео хичээл харагдахгүй, эсвэл Google Drive-р дамжин хуваалцагдаагүй байгаа тохиолдолд доорх сувгуудаар бидэнтэй холбогдоно уу.



⚠️ Анхаарах зүйл

Энэхүү сургалтын контент нь бусад судлаачдын боловсруулсан хэмжүүрийг зөвшөөрөлгүйгээр дахин түгээх зорилготой биш болно. Харин судлаач оюутанд баталгаажсан хэмжүүрийг зөв хайж олох, эх сурвалжийг шалгах, зөв ишлэх, шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл авах, орчуулах болон өөрийн өгөгдөл дээр найдвартай байдлыг үнэлэх аргачлалыг ойлгуулах зорилготой.

Бидэнд итгэн хандсанд баярлалаа.


🌟 Таны судалгааны ажилд чин сэтгэлээсээ амжилт хүсье.



📞 Холбогдох мэдээлэл

📧 Email: tethesismentor@gmail.com

🌐 Website: tethesismentor.com

📘 Facebook: Thesis Mentor by Dr.TE