

2026
·Энэхүү хэсгээс судлаач оюутан та өөрийн судалгааны ажлын модел буюу research framework-д агуулагдах хувьсагч тус бүрт ашигласан хэмжүүр (items)-үүдийн найдвартай байдлыг SPSS програм дээр зөв тооцоолон, үр дүнг нь APA стандартын дагуу академик хэлбэрээр тайлагнах аргачлалыг сурах болно.
25,000₮
20,000₮
Dear Research Student,
Өнөөдөр бид судалгааны ажлын модель буюу research framework-д агуулагдах хувьсагч тус бүрийг хэмжихэд ашигласан хэмжүүрүүдийн найдвартай байдлыг Кронбахын альфа коэффициент-ийг SPSS програм дээр тооцоолох замаар шалгах аргатай танилцана.
Яагаад Кронбахын альфа коэффициентийг тооцоолох шаардлагатай вэ?
Учир нь таны судалгааны асуулгад ашигласан хэмжүүрүүд тухайн хувьсагч тус бүрийг хэмжихэд хэр зэрэг зохицол, нийцэмжтэй, найдвартай байсныг шалгаж судалгааны ажилдаа тайлагнах шаардлагатай байдаг.
Өөрөөр хэлбэл, Кронбахын альфа коэффициент нь нэг хувьсагчийг хэмжихэд ашигласан олон асуулт буюу item-ууд хоорондоо дотоод нийцэлтэй байгаа эсэхийг үнэлэхэд ашиглагддаг найдвартай байдлын үндсэн үзүүлэлт гэж ойлгож болно.
Тиймээс судлаач оюутан та Кронбахын альфа коэффициентийг тооцоолж, тухайн хэмжүүрүүд статистикийн үндсэн шалгуурт нийцэж байгаа эсэхийг шалгасны дараа л дараагийн ахисан түвшний статистик шинжилгээнүүд хийх боломжтой болдог гэж ойлгож болно. Жишээ нь таамаглал шалгах харилцан хамаарлын шинжилгээ гэх мэт
Өөрийн судалгааны ажлын хувьсагч тус бүрийг хэмжиж буй хэмжүүрүүдийн найдвартай байдлыг Кронбахын альфа коэффициент-ээр SPSS програм дээр зөв тооцоолох, мөн гарсан үр дүнг судалгааны ажилдаа оновчтой, академик байдлаар тайлбарлан бичих арга зүйг сурах болно.

Дээрх PDF материалууд болон үр дүн тайлагнах template нь таны Google Drive дээр 90 хоногийн хугацаатайгаар хуваалцан байршина. Та энэ хугацаанд материалуудыг уншиж судлах, тэмдэглэл хийх, мөн өөрийн судалгааны ажилдаа ашиглах боломжтой.

Хэрэв танд сургалтын PDF материалууд болон видео хичээл харагдахгүй, эсвэл Google Drive-р дамжин хуваалцагдаагүй байгаа тохиолдолд доорх сувгуудаар бидэнтэй холбогдоно уу.
🤝 Нэмэлт дэмжлэг
Мөн судалгааны ажилдаа найдвартай байдлын шинжилгээг хэрхэн зөв хэрэглэх талаар нэмэлт зөвлөмж, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд бид боломжийн хүрээнд мэргэжлийн зөвлөмж, чиглүүлэг өгөхийг хичээн ажиллах болно.
Бидэнд итгэн хандсанд баярлалаа.
🌟 Таны судалгааны ажилд чин сэтгэлээсээ амжилт хүсье.
📧 Email: tethesismentor@gmail.com
🌐 Website: tethesismentor.com
📘 Facebook: Thesis Mentor by Dr.TE