

2026
·Dear Research Student, Thesis Mentor Dr.TE миний бие Тайвань & Унгар улсад сүүлийн 7 жилийн хугацаанд суралцсан мэдлэг дээрээ үндэслэн 2023 оноос хойш тасралтгүй судалгааны ажлын ментор хийж байгаа бөгөөд маш сайн ярилцан судалгааны ажилд нь дэм болохыг хичээн ажиллах болно.
20,000₮
Thesis Mentor by Dr.TE нь судлаач оюутан бүрийн судалгааны ажлын явц, хэрэгцээ, зорилгод нийцүүлэн судалгааны ажлын бүлэг тус бүрийг академик шаардлагын дагуу боловсруулахад мэргэжлийн ментор, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Судалгааны ажлын удиртгал хэсгийг академик шаардлагын дагуу оновчтой боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
Үүнд:
✅ Судалгааны сэдвийг оновчтой тодорхойлох
✅ Судалгааны загвар (Research Framework)-ыг боловсруулах
✅ Судалгааны хувьсагчдыг тодорхойлох
✅ Судалгааны асуудал, үндэслэл, судлагдсан байдал
✅ Судалгааны зорилго, зорилтууд
✅ Судалгааны хамрах хүрээ
✅ Судалгааны шинэлэг тал
✅ Судалгааны онолын болон практик ач холбогдол
✅ Судалгааны таамаглал боловсруулах
✅ Судалгааны бүтцийг боловсруулах
Онолын хэсгийг академик бүтэц, логикийн дагуу боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
Үүнд:
✅ Онолын бүлгийн бүтэц боловсруулах
✅ Судалгаанд хамгийн тохиромжтой онолуудыг сонгон ашиглах
✅ Онолыг судалгааны загвартай уялдуулах
✅ Таамаглал (Hypothesis)-ыг онолын үндэслэлтэй боловсруулах
✅ Хувьсагч бүрийн онолын үндэслэлийг боловсруулах
✅ Онолын бүлгийн дүгнэлт бичих
Судалгааны арга зүйн бүлгийг олон улсын академик стандартын дагуу боловсруулахад зөвлөгөө өгнө.
Үүнд:
✅ Судалгааны дизайныг тодорхойлох
✅ Судалгааны хүн ам, түүврийн хэмжээ (Sample & Sample Size)-ийг тодорхойлох
✅ Судалгааны үйл явц, аргачлалыг боловсруулах
✅ Өгөгдөл цуглуулах аргачлалыг тодорхойлох
✅ Судалгаанд ашиглах хэмжүүрүүдийг (Measurements/Scales) тодорхойлох
✅ Статистикийн шинжилгээг хэрхэн сонгосон үндэслэлийг боловсруулах
✅ Судалгаанд ашиглах статистикийн шинжилгээний төлөвлөгөөг боловсруулах
Судалгааны үр дүнг академик бичгийн стандартын дагуу тайлагнахад дэмжлэг үзүүлнэ.
Үүнд:
✅ Тоон өгөгдлийн шинжилгээний үр дүнг тайлбарлах
✅ Чанарын өгөгдлийн шинжилгээний үр дүнг тайлбарлах
✅ Холимог судалгааны (Mixed Methods) үр дүнг нэгтгэн боловсруулах
✅ Үр дүнг APA болон академик бичгийн стандартын дагуу бичих
Судалгааны үр дүнг онол болон өмнөх судалгаатай уялдуулан тайлбарлахад дэмжлэг үзүүлнэ.
Үүнд:
✅ Ерөнхий дүгнэлт боловсруулах
✅ Хэлэлцүүлэг (Discussion) бичих
✅ Практик хэрэглээний ач холбогдлыг тодорхойлох
✅ Судалгааны хязгаарлалтыг боловсруулах
✅ Цаашдын судалгааны санал, зөвлөмж боловсруулах
Манай Facebook хуудас Thesis Mentor by Dr.TE-ээр холбогдон дараах мэдээллийг илгээнэ үү.
• Аль бүлэг дээр зөвлөгөө авах шаардлагатай байгаа
• Одоогийн бичсэн хувилбар (хэрэв байгаа бол)
• Судалгааны сэдэв
• Судалгааны загвар (Research Framework)
• Үйлчилгээ авах хүсэж буй хугацаа
Dr.TE таны судалгааны материалыг урьдчилан танилцаж, судалгааны хэрэгцээг тодорхойлон, хамгийн тохиромжтой зөвлөгөөний хэлбэрийг санал болгоно.
Үйлчилгээний төрөл, хамрах хүрээнээс хамааран үнийн санал хүргүүлнэ.
Захиалгыг баталгаажуулахын тулд 20,000₮ урьдчилгаа төлбөр төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг үйлчилгээ дууссаны дараа төлөх боломжтой.
✔ 2023 оноос хойш 300+ судлаач оюутанд дипломын ажил, магистрын диссертаци, докторын судалгааны ажил болон эрдэм шинжилгээний өгүүллийн чиглэлээр ментор, зөвлөхөөр ажилласан туршлагатай.
✔ Судалгааны арга зүй, академик бичиг, статистикийн шинжилгээний чиглэлээр 3+ жилийн практик туршлагатай.
✔ SPSS болон бусад судалгааны программ ашиглан өгөгдөл боловсруулах практик туршлагатай.
✔ Англи болон Монгол хэл дээр зөвлөгөө өгөх боломжтой.
✔ Судлаачтай үйлчилгээний турш тогтмол эргэх холбоотой ажиллаж, асуудал бүрийг хамтран шийдвэрлэхийг зорьдог.
✔ Судалгааны чанар, академик ёс зүй, мэдээллийн нууцлалыг эрхэмлэдэг.
✔ Судлаач бүрийн хэрэгцээнд нийцсэн хувь хүний онцлогт тохирсон зөвлөгөө үзүүлдэг.
Thesis Mentor by Dr.TE нь таны өмнөөс дипломын ажил, диссертаци эсвэл эрдэм шинжилгээний өгүүллийг бичиж өгөх үйлчилгээ биш юм.
Харин судалгааны ажлын бүлэг бүрийг академик шаардлагын дагуу хэрхэн боловсруулах, оновчтой бүтэц, логик дараалал, судалгааны арга зүй, академик бичгийн стандартын дагуу сайжруулахад мэргэжлийн ментор, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Бидний зорилго бол таныг өөрийн судалгааны ажлыг илүү итгэлтэй, чанартай, бие даан гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх юм.
Хэрэв энэхүү үйлчилгээтэй холбоотой асуулт байвал бидэнтэй хүссэн үедээ холбогдоорой.
Өөрийн судалгааны ажлын туршлага болон практик мэдлэгтээ тулгуурлан судалгааны ажлаа академик стандартын дагуу чанартай боловсруулахад тань чин сэтгэлээсээ дэмжлэг үзүүлэхийг хичээн ажиллах болно.
Өдөр бүр бие биеэсээ суралцаж, хамтдаа хөгжицгөөе.
Холбоо барих
📧 Email: tethesismentor@gmail.com
🌐 Website: tethesismentor.com
📘 Facebook: Thesis Mentor by Dr.TE
Хүндэтгэсэн,
Dr.TE (PhD, Business Administration & Management)
Founder | Thesis Mentor by Dr.TE