
2026
·Энэхүү гарын авлага нь судалгааны болон дипломын ажлын нэгдсэн дүгнэлт (Conclusion) хэсгийг хэрхэн оновчтой, логик дараалалтай, академик шаардлагад нийцүүлэн боловсруулах арга барил болон практик зөвлөмжүүдийг багтаасан болно.
25,000₮
20,000₮
Судалгааны ажлынхаа төгсгөлийн бүлэг буюу нэгдсэн дүгнэлт хэсгийг хэрхэн бичихээ мэдэхгүй байна уу?
Олон оюутан, судлаачийн хувьд судалгааны ажлын дүгнэлт хэсэг нь богино мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ судалгааны гол үр дүн, онолын болон практик ач холбогдол, хязгаарлагдмал байдал, цаашдын судалгаанд өгөх зөвлөмжийг нэгтгэн харуулдаг чухал хэсэг юм.
Энэ бүлэгт зөвхөн өмнөх бүлгүүдийн агуулгыг товч давтан бичих бус, харин судалгааны зорилго, судалгааны асуулт, таамаглал, үр дүн болон хэлэлцүүлгийг хооронд нь уялдуулан, судалгаанаас гарсан гол дүгнэлтийг ойлгомжтой, логик дараалалтайгаар боловсруулах шаардлагатай.
Тиймээс энэхүү практик гарын авлагыг судалгааны ажлын V бүлэг буюу дипломын ажлын нэгдсэн дүгнэлт хэсгийг илүү цэгцтэй, академик шаардлагад нийцүүлэн бичихэд туслах зорилгоор бэлтгэсэн болно.
Энэ бүлэгт судалгааны ажлын төгсгөлийн хэсгийг хэрхэн зохион байгуулах, ямар логик дарааллаар бичих талаар үндсэн ойлголтуудыг тайлбарласан.
Тухайлбал:
Энэхүү гарын авлагыг уншсанаар та:
✔ Судалгааны ажлын нэгдсэн дүгнэлтийн зорилго, үүргийг ойлгох
✔ Дүгнэлт хэсгийг зөв бүтэцтэй бичих үндсэн логикийг мэдэх
✔ Судалгааны үр дүн, хэлэлцүүлэг болон дүгнэлтийн уялдааг ойлгох
✔ Research Discussion буюу судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг товч нэгтгэх
✔ Research Conclusion буюу судалгааны ажлын нэгдсэн дүгнэлтийг боловсруулах
✔ Practical Application буюу судалгааны үр дүнгийн практик хэрэглээг тайлбарлах
✔ Research Limitations буюу судалгааны ажлын хязгаарлагдмал байдлыг зөв илэрхийлэх
✔ Recommendations for Future Research буюу цаашдын судалгаанд өгөх зөвлөмжийг боловсруулах боломжтой.
Энэхүү гарын авлага нь судалгааны ажлын V бүлэг буюу нэгдсэн дүгнэлт хэсгийг бичихэд шаардлагатай үндсэн ойлголт, бүтэц, бичих дараалал, нэр томьёо болон академик найруулгын логикийг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлахыг зорьсон.
Энэхүү PDF гарын авлага нь танд Google Drive-аар 180 хоногийн хугацаанд ашиглах боломжтой байна. Өглөө хийсэн худалдан авалтын файлуудыг тухайн өдрийн 14:00 цагаас хойш илгээх болно. Хэрэв танд тодруулах зүйл байвал tethesismentor@gmail.com имэйл хаягаар эсвэл манай Facebook пэйжээр бидэнтэй холбогдоорой.
Хэрэв энэхүү гарын авлага таны судалгааны ажлын нэгдсэн дүгнэлт хэсгийг илүү ойлгомжтой, цэгцтэй, академик үндэслэлтэй бичихэд тань бага ч гэсэн дэмжлэг болж чадвал энэхүү материалын зорилго биелж байна гэж үзэх болно.
Dr.TE