
2026
·Энэхүү гарын авлага нь судалгааны болон дипломын ажлын арга зүй (Research Methodology) хэсгийг хэрхэн оновчтой, логик дараалалтай, академик шаардлагын дагуу боловсруулах арга барил, практик зөвлөмжүүдийг багтаасан гарын авлага юм.
30,000₮
25,000₮
Судалгааны ажлынхаа арга зүйн хэсгийг бичихдээ ямар судалгааны дизайн сонгох, түүврээ хэрхэн тодорхойлох, хувьсагчдаа ямар хэмжүүрээр хэмжих, мөн цуглуулсан өгөгдөлдөө ямар статистикийн шинжилгээ ашиглахаа мэдэхгүй байна уу?
Олон оюутан, судлаачдын хувьд судалгааны арга зүйн хэсэг нь хамгийн их эргэлзээ төрүүлдэг бүлгүүдийн нэг байдаг. Учир нь энэ хэсэгт зөвхөн “ямар арга зүй ашигласан” гэдгээ бичихээс гадна судалгааны зорилго, асуулт, таамаглалтай нийцсэн судалгааны дизайн, түүврийн сонголт, хэмжилтийн арга, санал асуулгын бүтэц болон статистикийн шинжилгээний үндэслэлээ тодорхой тайлбарлах шаардлагатай байдаг.
Тиймээс энэхүү 69 хуудас бүхий практик гарын авлагыг судалгааны дизайн, чанарын болон тоон судалгаа, түүврийн сонголт, хувьсагчийн хэмжилт, хэмжилтийн түвшин, санал асуулгын бүтэц болон өгөгдөлд тохирох статистикийн шинжилгээг сонгох үндсэн ойлголтуудыг энгийн, ойлгомжтой байдлаар нэгтгэн тайлбарлах зорилгоор бэлтгэсэн болно.
Энэ бүлэгт судалгааг хэрхэн төлөвлөж, зохион байгуулахтай холбоотой үндсэн ойлголтуудыг авч үзнэ.
Энэ бүлэгт хувьсагчдыг хэрхэн хэмжих, хэмжилтийн түвшингүүдийг хэрхэн ойлгох, мөн өгөгдөлдөө тохирсон статистикийн шинжилгээг хэрхэн сонгох талаар тайлбарласан болно.
Энэхүү гарын авлагыг уншсанаар та:
✔ Судалгааны дизайны үндсэн ойлголтыг цэгцтэй ойлгох
✔ Чанарын болон тоон судалгааны ялгааг таних
✔ Судалгааны зорилгодоо тохирсон арга зүйн сонголт хийхэд чиглэл авах
✔ Судалгааны түүвэр болон түүвэр сонгох үйл явцын талаар ойлголттой болох
✔ Хувьсагчдыг хэмжих хэмжүүр, хэмжилтийн түвшингүүдийг ялгаж ойлгох
✔ Санал асуулга болон судалгааны маягт боловсруулахдаа анхаарах зүйлсийг мэдэх
✔ Өгөгдлийн төрөл болон статистикийн шинжилгээний аргын уялдааг ойлгох
✔ Цуглуулсан өгөгдөлдөө тохирох шинжилгээний аргыг сонгох суурь логикийг ойлгох боломжтой.
Энэхүү PDF гарын авлага нь танд Google Drive-аар 180 хоногийн хугацаанд ашиглах боломжтой байна. Өглөө хийсэн худалдан авалтын файлуудыг тухайн өдрийн 14:00 цагаас хойш илгээх болно. Хэрэв танд тодруулах зүйл байвал tethesismentor@gmail.com имэйл хаягаар эсвэл манай Facebook пэйжээр бидэнтэй холбогдоорой.
Хэрэв энэхүү гарын авлага таны судалгааны дизайн, хэмжилт болон өгөгдлийн шинжилгээний сонголтыг илүү ойлгомжтой болгож, судалгааны ажлаа системтэй төлөвлөхөд тань бага ч гэсэн дэмжлэг болж чадвал энэхүү материалын зорилго биелсэн гэж үзэх болно.
Dr.TE