КонтентДижитал
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт
  • Контентууд
  • Нийтлэл
© 2026 Онлайн худалдааг хөгжүүлэгчZochil платформ.

🎓 Судалгааны ажлаа хэрхэн зөв эхлүүлэх вэ? — I бүлэг (Introduction)-ийг боловсруулах практик гарын авлага (PDF)

2026

·

Энэхүү гарын авлага нь судалгааны болон дипломын ажлын удиртгал (Introduction) бүлгийг хэрхэн оновчтой, логик дараалалтай, академик шаардлагын дагуу боловсруулах арга барил, практик зөвлөмжүүдийг багтаасан гарын авлага юм. Та удиртгал бүлгийг өөрөө бичих чадварыг бүрэн эзэмших боломжтой болно.

25,000₮

20,000₮

🎓 Судалгааны ажлын I бүлэг (Introduction)-ийг хэрхэн бичих вэ?


📘 Практик гарын авлага (PDF)



Судалгааны ажлаа эхлэхдээ хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байна уу?


Миний хувьд судалгааны ажлын хамгийн чухал бүлгүүдийн нэг нь Introduction буюу удиртгал хэсэг гэж боддог. Учир нь энэ бүлэгт судалгааны зорилго, зорилт, судалгааны асуулт, таамаглал, үндэслэл зэрэг судалгааны ажлын суурь ойлголтуудыг тодорхойлдог.


Гэвч олон оюутан, судлаач энэхүү бүлгийг бичихдээ “Юунаас эхлэх вэ?”, “Сэдвээ хэрхэн илүү оновчтой тодорхойлох вэ?”, “Таамаглалаа хэрхэн дэвшүүлэх вэ?” зэрэг ижил төстэй асуулттай тулгардаг.


Тиймээс би Тайвань болон Унгар улсад суралцах хугацаандаа эзэмшсэн мэдлэг, өөрийн судалгааны туршлага, мөн 2023 оноос хойш 300 гаруй оюутан, судлаачтай хамтран ажилласан туршлагадаа үндэслэн энэхүү практик гарын авлагыг бэлтгэлээ.


📚 Энэхүү гарын авлагад юу багтсан бэ?


Бүлэг 1. Судалгааны сэдвээ хэрхэн оновчтой тодорхойлох вэ?

Энэ бүлэгт дараах сэдвүүдийг тайлбарласан:

  • Судалгааны сэдвээ тодорхойлох үндсэн гурван арга
  • Судалгааны санаагаа хаанаас олох вэ?
  • Сэдвээ хэрхэн илүү нарийвчлан тодорхойлох вэ?
  • Эрдэм шинжилгээний өгүүллийг хэрхэн үр дүнтэй унших вэ?
  • Судалгаагаа ерөнхийд нь төлөвлөх Research Canvas


Бүлэг 2. Судалгааны хувьсагчдын тухай ойлголт

Энэ бүлэгт дараах үндсэн ойлголтуудыг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарласан:

  • Үл хамаарах хувьсагч (Independent Variable)
  • Хамаарах хувьсагч (Dependent Variable)
  • Модератор хувьсагч (Moderator Variable) — зохицуулагч хувьсагч
  • Медиатор хувьсагч (Mediator Variable) — зуучлагч хувьсагч


Бүлэг 3. Судалгааны асуулт болон таамаглал

Энэ бүлгээс та:

  • Судалгааны асуултаа хэрхэн боловсруулах
  • Судалгааны таамаглалаа хэрхэн оновчтой дэвшүүлэх

талаар суралцах болно.


Бүлэг 4. Академик бичгийн үндсэн стандарт

Энэ хэсэгт APA бичгийн стандартын талаарх суурь ойлголтуудыг товч бөгөөд ойлгомжтой байдлаар танилцуулсан.


📖 Энэхүү гарын авлага танд юугаараа туслах вэ?


Энэхүү гарын авлагыг уншсанаар та:

✔ Судалгааны сэдвээ илүү оновчтой тодорхойлох

✔ Судалгааны асуудлаа илүү ойлгомжтой томьёолох

✔ Судалгааны хувьсагчдаа ялгаж ойлгох

✔ Судалгааны асуулт болон таамаглалаа боловсруулах

✔ Introduction бүлгийн бүтэц, логикийг ойлгох

✔ Судалгааны ажлаа илүү итгэлтэй, системтэйгээр эхлүүлэхэд шаардлагатай суурь ойлголтуудыг эзэмших боломжтой.


🌱 Энэхүү гарын авлагын тухай

  • Энэхүү гарын авлагын агуулга нь миний суралцах хугацаандаа багш, профессоруудаасаа олж авсан мэдлэг, өөрийн судалгааны туршлага, тэмдэглэл, мөн сүүлийн хэдэн жилийн хугацаанд оюутан, судлаачидтай хамтран ажиллахдаа хуримтлуулсан туршлагад үндэслэсэн.
  • Энэхүү гарын авлагыг бэлтгэхдээ хиймэл оюун ухаан (AI) ашиглаагүй.
  • Нийт 30 хуудастай бөгөөд Introduction бүлгийг бичиж эхлэхэд шаардлагатай үндсэн ойлголтуудыг товч, ойлгомжтой, практик байдлаар багтаахыг зорьсон.


👨‍🎓 Хэнд зориулсан бэ?

Судалгааны арга зүйгээ илүү сайн ойлгож, судалгааны ажлаа системтэйгээр эхлүүлэхийг хүссэн хүн бүрд зориулсан.


📌Гарын авлага ашиглах зөвлөмж

  • Энэхүү гарын авлагыг өөрийн судалгааны ажлыг илүү ойлгомжтой, системтэйгээр төлөвлөж, боловсруулахад туслах практик гарын авлага болгон ашиглах боломжтой.
  • Гарын авлагад дурдсан онол, ойлголт, арга зүй болон бусад академик мэдээллийг өөрийн судалгааны ажилдаа ашиглахдаа холбогдох анхдагч болон академик эх сурвалжийг стандартын дагуу иш татан ашиглахыг хүсье.
  • Мөн энэхүү материалыг зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглаж, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бусдад тараах, хуулбарлан түгээхгүй байхыг хүндэтгэлтэйгээр хүсье.

Учир нь энэхүү гарын авлага нь миний 2021 оноос хойш бага багаар цуглуулж, боловсруулж, эмхэтгэн цэгцэлсэн мэдлэг, тэмдэглэл, туршлагад тулгуурлан бүтээсэн бүтээл юм.



⏳ Материал ашиглах хугацаа


Энэхүү PDF гарын авлага болон судалгааны ажлаа ерөнхийд нь төлөвлөн боловсруулахад зориулсан “Research Design Canvas” аргачлал бүхий Word template нь таны Google Drive-д 180 хоногийн хугацаанд хадгалагдана.

Өглөө хийсэн худалдан авалтын файлуудыг тухайн өдрийн 14:00 цагаас хойш илгээх болно.

Хэрэв танд тодруулах зүйл байвал tethesismentor@gmail.com имэйл хаягаар эсвэл манай Facebook пэйжээр бидэнтэй холбогдоорой.


Эцэст нь...

Хэрэв энэхүү гарын авлага таны судалгааны ажлыг арай илүү ойлгомжтой болгож, нэг ч гэсэн эргэлзээг тань тайлахад тусалж чадвал миний зорилго биелсэн гэж бодох болно.



Хүндэтгэсэн,

Dr.TE