
2026
·Энэхүү гарын авлага нь судалгааны болон дипломын ажлын онолын хэсэг (Literature Review)-ийг хэрхэн оновчтой, логик дараалалтай, академик шаардлагад нийцүүлэн боловсруулах талаарх арга барил, практик зөвлөмжүүдийг багтаасан болно.
30,000₮
25,000₮
Судалгааны ажлынхаа онолын хэсгийг бичихдээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?
Олон оюутан, судлаачийн хувьд судалгааны ажлын II бүлэг буюу судлагдсан байдал, онолын хэсгийг бичих нь хамгийн төвөгтэй санагддаг. Учир нь энэ бүлэгт зөвхөн ном, өгүүлэл болон бусад эх сурвалжийг жагсаах бус, харин тухайн сэдвийн хүрээнд өмнө нь хийгдсэн судалгаануудыг ойлгож, харьцуулж, нэгтгэн дүгнэж, өөрийн судалгааны үндэслэлийг шинжлэх ухааны үүднээс тодорхойлох шаардлагатай байдаг.
“Онолын хэсгийг юунаас эхэлж бичих вэ?”, “Ямар эх сурвалж ашиглах вэ?”, “Research gap буюу судлагдаагүй асуудлыг хэрхэн тодорхойлох вэ?”, “Эх сурвалжаа хэрхэн үнэлэх вэ?”, “Таамаглалаа хэрхэн зөв дэвшүүлэх вэ?” зэрэг асуулт судалгааны ажил бичиж буй олон хүнд тулгардаг.
Тиймээс энэхүү практик гарын авлагыг судалгааны ажлын II бүлгийг илүү ойлгомжтой, системтэй, академик шаардлагад нийцүүлэн бичиж эхлэхэд тань туслах зорилгоор бэлтгэлээ.
Энэ бүлэгт дараах сэдвүүдийг тайлбарласан.
• Судлагдсан байдал буюу онолын хэсэг гэж юу вэ?
• Яагаад судалгааны ажилд онолын хэсэг заавал байх шаардлагатай вэ?
• Онолын хэсэг нь судалгааны ажлын бусад бүлэгтэй хэрхэн уялддаг вэ?
• Судлаач онолын хэсгээр дамжуулан юуг харуулах ёстой вэ?
Энэ бүлгээс та онолын хэсгээ бичиж эхлэхээс өмнө өөрөөсөө асуух шаардлагатай гол асуултууд болон анхаарах зүйлсийг мэдэж авна. Жишээлбэл:
• Миний судалгааны гол асуудал юу вэ?
• Миний судалгааны сэдэв өмнө нь хэрхэн судлагдсан бэ?
• Аль онол, үзэл баримтлал миний судалгаанд хамаарах вэ?
• Судалгааны ямар хоосон орон зай буюу research gap байна вэ?
• Миний судалгаа өмнөх судалгаануудаас юугаараа ялгарах вэ?
Энэ хэсэгт онолын хэсгийг зөв бүтэцтэй, логик дараалалтай бичих үндсэн зарчмуудыг тайлбарласан.
• Онолын хэсгийн гол зорилго
• Онолын хэсгийг бичих академик зарчим
• Агуулгыг хэрхэн ангилж, зохион байгуулах вэ?
• Ерөнхий ойлголтоос нарийвчилсан агуулга руу хэрхэн шилжих вэ?
• Судалгааны сэдэв, хувьсагч, онол болон өмнөх судалгаануудыг хэрхэн уялдуулах вэ?
Судалгааны ажилд ашиглаж буй эх сурвалж бүр ижил түвшний найдвартай байдаггүй. Тиймээс энэ хэсэгт судлаач эх сурвалжаа хэрхэн шүүмжлэлтэйгээр үнэлэх талаар авч үзсэн.
Онолын хэсгийг бичихэд зөвхөн эх сурвалж унших нь хангалтгүй. Харин уншсан эх сурвалжуудаа хооронд нь харьцуулж, нэгтгэн дүгнэж, гол санааг системтэйгээр боловсруулах шаардлагатай.
Тиймээс энэ бүлгээс та:
Судалгааны ажлын үнэ цэнэ нь өмнө нь бүрэн шийдэгдээгүй, хангалттай судлагдаагүй эсвэл шинэ өнцгөөс авч үзэх шаардлагатай асуудлыг тодорхойлж чадсанаар илэрдэг.
Энэ бүлэгт:
Онолын хэсэг нь зөвхөн өмнөх судалгаануудыг тайлбарлаад дуусахгүй. Харин тухайн онол болон өмнөх судалгааны үр дүнд үндэслэн өөрийн судалгааны таамаглалыг боловсруулах суурь болдог.
Энэ хэсэгт дараах ойлголтуудыг тайлбарласан.
Энэхүү гарын авлагыг уншсанаар та:
✔ Судалгааны ажлын II бүлгийн зорилго, бүтэц, логикийг ойлгох
✔ Онолын хэсгийг юунаас эхэлж бичихээ тодорхой болгох
✔ Судалгааны сэдэвтэй холбоотой гол онол, ойлголт, хувьсагчдыг ялгаж сурах
✔ Найдвартай эх сурвалжийг сонгох, үнэлэх аргачлалтай болох
✔ Эрдэм шинжилгээний өгүүллийг илүү үр дүнтэй уншиж, тэмдэглэл хийх
✔ Судалгааны эх сурвалжуудыг харьцуулж, нэгтгэн дүгнэх
✔ Research gap буюу судлагдаагүй асуудлыг тодорхойлох
✔ Судалгааны таамаглалыг онолын үндэслэлтэйгээр боловсруулах
✔ Онолын хэсгээ илүү академик, системтэй, логик дараалалтай бичиж эхлэх боломжтой болно.
Энэхүү гарын авлага нь:
оюутан, судлаач болон судалгааны ажил хийж буй хүн бүрт зориулагдсан.
Таны ойлголт, хүндэтгэлд баярлалаа.
Энэхүү PDF гарын авлага нь танд Google Drive-аар 180 хоногийн хугацаанд ашиглах боломжтой байна. Өглөө хийсэн худалдан авалтын файлуудыг тухайн өдрийн 14:00 цагаас хойш илгээх болно. Хэрэв танд тодруулах зүйл байвал tethesismentor@gmail.com имэйл хаягаар эсвэл манай Facebook пэйжээр бидэнтэй холбогдоорой.
Хэрэв энэхүү гарын авлага таны судалгааны ажлын II бүлгийг илүү ойлгомжтой, цэгцтэй, системтэй, академик үндэслэлтэй бичихэд тусалж чадвал энэхүү бүтээгдэхүүний зорилго биелсэн гэж үзэх болно.
Dr.TE